Ж.Чинбүрэн Францын мэс заслын академийн гишүүнээр өргөмжлөгдлөө
Монгол эмч нарын мэдлэг, чадварыг дэлхий дахинд үнэлж байна.
Монгол мэс засалч ХСҮТ-ийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Ж.Чинбүрэн дэлхийн хамгийн эртний шинжлэх ухааны академиудын нэг Францын мэс заслын академийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдсөн байна. Энэхүү нэр хүндтэй Академийн хүндэт гишүүний батламж гэрчилгээг энэ сард болох Францын мэс заслын академичдын ээлжит хуралдааны үеэр гардуулахаар болжээ. “Элэгний” хэмээх тодотголтой Ж.Чинбүрэн эмч нь Монгол дахь элэгний оношилгоо, эмчилгээ, хагалгааны хамгийн эрэлттэй эмч юм.
Үзсэн: 1491
Tweet