Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

"ХАЛХ-ОЙРАДЫН ЦААЗЫН БИЧИГ" НОМ ХЭВЛЭГДЛЭЭ


Densmaa 2018-01-08 07:01

“Халх-Ойрадын цаазын бичиг”-ийн хуулбар эх 1771 онд Ижил мөрнөөс эргэн нүүж ирсэн торгууд айлын авдраас олдсон байдаг.

   Жил бүрийн 1-р сарын 13-нд тохиодог Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн босгон дээр “Халх-Ойрадын цаазын бичиг” хэмээх нэгэн шинэ хэвлэгдэн гарлаа.“Халх-ойрадын цаазын бичиг” бол монголын хууль зүйн сонгодог дурсгалд тооцогддог. “Халх-Ойрадын цаазын бичиг” нь зөвхөн хууль цаазын дурсгалт бичиг төдийгүй нийт монголчуудын дундад зууны нийгмийн харилцаа, тухайн үеийн монголчуудын аж төрлийг судлахад онц чухал түүхэн эх сурвалж юм. “XVII зууны дунд үеийн монголчуудын нийгмийн тогтолцоо ямаршуухан өнгө төрхтэй байсан, түүнийг хууль цаазаар хэрхэн зохицуулж байсан, байгаль хамгааллын асуудлыг хэрхэн үзэж байсан зэргийг энэхүү номноос мэдэх боломжтой гэж уг номыг эрхлэн хэвлүүлсэн хуульч П.Цагаан, орчуулагч Ц.Сүрэнжав нар онцолж байлаа. Тод үсгээр торгууд аман аялгуугаар тэмдэглэсэн “Халх-Ойрадын цаазын бичиг”-ийн хуулбар эх 1771 онд Ижил мөрнөөс эргэн нүүж ирсэн торгууд айлын авдраас олдсон байдаг.

Үзсэн: 2859

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (43)