Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Тэмээтэй аялагч бүсгүй Баянхонгорт ирлээ


Densmaa 2018-01-04 06:01

Монголоос Их Британийн Лондон хүртэл 12 мянган км газрыг туулах Н.Байгалмаа бүсгүйн аялал 630 дахь км-тээ үргэлжилж байна.

   Монгол тэмээтэй Монголоос Их Британийн Лондон хүртэл 12 мянган км газрыг туулах Н.Байгалмаа хэмээх бүсгүйн аялал 630 дахь км-тээ Баянхонгор аймагт үргэлжилж байна.

   Маршрутын хувьд хуучны торгоны замын маршрутаар явах юм. Хятадын хилээр гараад цаашаа Англи хүртлээ Казахстан, Узбекистан, Туркменистан, Иран, Турк зэрэг 15 орныг дайран өнгөрөх төлөвлөгөөтэй юм. Торгоны зам гэдэг нь Азиас Европ хүртэлх зам бөгөөд Нийтийн тооллын өмнөх 115 оноос ХIII зуун хүртэл хамгийн чухал арилжааг хийдэг зам байсан. Италийн аялагч Марко Поло ч энэхүү замаар худалдаа наймаа хийдэг байсан түүхтэй. Аялал гурван жил үргэлжилнэ гэж тооцжээ.

   Идэр есийн жавар тачигнаж буй энэ өдрүүдэд эрс тэс уур амьсгалтай эх орноо хөндлөн гулд туулж, урд хилээр цааш гарах зорилготой байгаа түүнд Цагдаагийн Ерөнхий газраас дэмжлэг үзүүлж аялж буй аймгаас нэг алба хаагчийг цалинтай дагалдуулахаар болжээ. Н.Байгалмаа аялалд авч явж буй бүх тэмээгээ эргүүлэн эх орондоо авчирна гэдгийг хэллээ.

Үзсэн: 1855

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (47)