Зэвсэгт хүчнийхэний цэвэр усны хэрэгцээг хангах үйлдвэртэй боллоо
Нэг цагт 1.5 литрийн савлагаатай 2300 ширхэг ус үйлдвэрлэх боломжтой.
УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд баруун бүсийн алслагдсан анги, салбаруудад ажилласан. Тэрээр Батлан хамгаалахын Аж үйлдвэрийн нэгдэл ТӨҮГ-ын харьяа “Соёмбот” эрдэсжүүлсэн цэвэр усны үйлдвэрийн нээлтэд оролцлоо. Энэхүү үйлдвэр нь Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний цэвэр усны хэрэгцээг хангах зориулалттай төдийгүй зах зээлд ч бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой юм. Хүчин чадлын хувьд нэг цагт 1.5 литрийн савлагаатай 2300 ширхэг ус үйлдвэрлэх боломжтой байна. “Цэвэр усны гачигдал өндөртэй орны тоонд багтдаг манай улсын хувьд усыг хэмнэлттэй, эрүүл мэндэд тохиромжтойгоор ашиглах талаар үйл ажиллагаа заавал явуулж байх ёстой. Энэ чиглэлээр манай яам хувь нэмэр оруулж нэг ч гэсэн үйлдвэр байгуулж, зөвхөн Зэвсэгт хүчний төдийгүй олон нийтийн хэрэгцээнд нийлүүлж болохоор эрдэсжүүлсэн цэвэр ус үйлдвэрлэж байгаа нь нэлээд том ажил боллоо” гэдгийг сайд Н.Энхболд энэ үеэр тодотгосон юм.
Үзсэн: 1041
Tweet