Ерөнхий Консул Э.Галбадрал Орбис “нисдэг” нүдний эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа
ОРБИС “нисдэг” эмнэлэг нь нисэх онгоц дээр байрладаг дэлхийд ганц нүдний эмнэлэг бөгөөд орон орны шилдэг мэргэжилтнүүд ажилладаг.
Ерөнхий Консул Э.Галбадрал Санта Клара хотын 'Моффетт' нисэх онгоцны буудалд байрласан Орбис “нисдэг” нүдний эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус эмнэлгийн үйл ажиллагаа хариуцсан албаны дарга Дэни Хаддад эмнэлгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлсэн ажил, шинээр хэрэгжүүлэх гэж буй ажлуудаа дэлгэрэнгүй танилцууллаа. Ерөнхий Консул Э.Галбадрал тус байгууллагын гүйцэтгэх захирал ноён Жон Рэнк болон бусад албаны хүмүүстэй уулзаж хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, цаашид Монгол улсад нүдний өвчнийг урьдчилан хэрхэн сэргийлэх болон нүдний өвчний тоог хэрхэн бууруулах чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг багаар нь сургах, харилцан туршлага солилцох талаар хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо. Уулзалтын төгсгөлд тус эмнэлгийн захирал ноён Жон Рэнк ирэх жил буюу 2018 оны наймдугаар сард Монголд дахин ирэх төлөвлөгөөтэй байгаагаа дуулгаж уг төслийг ирэх онд багтаан хэрэгжүүлэхийг Орбис зүгээс чухалчлан зорьж байгаагаа хэлж байсан юм.
Орбис байгууллага нь Монгол Улстай 1982 оны эхэн үеэс эхлэн хамтран ажиллаж, өнгөрсөн хугацаанд Эрүүл мэндийн сайдын урилгаар Монголд долоон удаа хүрэлцэн иржээ.
Үзсэн: 1138
Tweet