Шадар сайд Ө.Энхтүвшин Эрээн хотын удирдлагуудтай чөлөөт бүсийн талаар санал солилцлоо
Хил дамнасан хамтын ажиллагааны бүсийн талаарх бодлогоо тодорхой болгоё, төр засгийн түвшний IV уулзалтыг зохион байгуулахыг дэмжиж ажиллана.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Замын-Үүд чөлөөт бүс”-д хэрэгжсэн дэд бүтцийн төслийн эхний шатны хэрэгжилттэй газар дээр нь танилцахаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллалаа.
ӨМӨЗО-ны Эрээн хотын намын хорооны дарга Тянь Юн, Эрээн хотын дарга Лю Жыпин тэргүүтэй тус хотын удирдлага Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзаж, Эрээн хот дахь Чөлөөт бүсийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. 2015 оны тавдугаар сард Монгол Улсын Аж үйлдвэрийн яам болон БНХАУ-ын Худалдааны яам “Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээний хилийн хамтын ажиллагааны бүсийн хамтарсан ерөнхий төлөвлөгөө”-г үзэглэснээр хоёр тал хил дамнасан бүсийн зорилго, зарчим, механизмаа тодорхойлсон байна. Эрээн хотын удирдлагуудын танилцуулгад дурдсанаар, Хятад, Монголын тал Эрээн-Замын-Үүдийн хилийн хамтын ажиллагааны бүсийг нийт 18 км.кв байхаар төлөвлөсөн бөгөөд Хятадын тал өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Эрээн хотын бүс дэх өөрийн 9 км.кв талбайд дэд бүтцийн барилга байгууламжийг барьж дуусгажээ.
Үзсэн: 1289
Tweet