УИХ дахь “Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг” Элчин сайдуудыг хүлээн авч уулзлаа
Ашигт малтмалын тухай болон татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт орсныг дурдав.
УИХ дахь Хариуцлагатай уул уурхайг дэмжих албан бус лобби бүлгийн гишүүд Монгол Улсад суугаа Элчин сайдуудыг хүлээн авч уулзжээ.
Тус бүлгийн гишүүд УИХ-ын гишүүн А. Ундраа, Н. Амарзаяа нар Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтри, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Дэвид Спрул, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг түр хамаарагч ноён Мануэл Микаллер, Их Британи Умард Ирландийн Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын яамны Төлөөлөгчийн газрын дарга ноён Иан Кокс нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн А.Ундраа Элчин сайд нарыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд ирэх оны төсвийг батлах үеэр Ашигт малтмалын тухай болон татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт орсныг дурдав. Тэрбээр дээрх хуулиудад нэмэлт, өөрчлөлт орсноор гадны хөрөнгө оруулагчдад ямар боломж бий болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Үзсэн: 1221
Tweet