Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Хасбанк ЕСБХБ-аас 40 сая ам.долларын санхүүжилт авлаа


Densmaa 2017-12-20 04:12

ЕСБХБанк өнөөдрийг хүртэл нийт 92 төсөлд 1.4 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

    Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас 40 сая ам.долларын синдикат зээлийг Хас Банканд олгохоор болж, зээлийн гэрээнд Хас Банкны Гүйцэтгэх захирал М.Болдоо, ЕСБХБ-ны Санхүүгийн Байгууллага хариуцсан захирал Ник Тэссемэн нар гарын үсэг зурлаа.

   Гарын үсэг зурах үеэр Ник Тэссэмэн  “Энэхүү төсөл нь ХасБанкны бүс нутаг дахь байр суурийг бэхжүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгч шинэ харилцагчдыг татах тэднийг дэмжихэд чухал ач холбогдолтойн дээр гол зорилго нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, эдийн засгийг сэргээхэд оршиж байгаа юм.” гэсэн бол, Хас Банкны гүйцэтгэх захирал М.Болдоо, “Бидний олон жилийн найдвартай түнш болох ЕСБХБ Хас Банканд хоёр дахь удаагаа синдикат зээл олгож байна. Энэхүү зээлийн эх үүсвэрийг Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөх хүч болох жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүжилт олгоход ашиглана.  Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих нь Монголын нийт ард иргэдийн амьжиргааг шууд дэмжиж байгаа хэрэг юм” хэмээн онцоллоо.

    Хас Банк нь нийт хөрөнгө, зээлийн багцын хэмжээгээр Монгол Улсын 4 дэх том арилжааны банк бөгөөд ЕСБХБ-тай 2006 оноос хойш хамтран ажиллаж байгаа юм.

 

Үзсэн: 1420

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна