“Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах онол, практикийн асуудлууд” хэлэлцүүлэг боллоо
1500 орчим хүн хууль бусаар нүүрс олборлож байна.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хамтран “Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах онол, практикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар уг үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “Засгийн газраас Налайхын нүүрсний уурхайн ашиглалтын асуудлыг хэрхэн зохицуулах асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулахаар шийдвэрлэсэн. Уурхайд хууль бусаар олборлолт хийж байгаа учраас осол эндэгдэл их гарч байна. Одоогоор 1500 орчим хүн хууль бусаар нүүрс олборлож байгаа гэдэг ч аюулгүй байдлын анхан шатны шаардлага хангахгүй орчин, нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг. Зөвлөлдөх санал асуулга явуулснаар цаашид Налайхын нүүрсний уурхайг ямар байдлаар ашиглах талаар шийдвэрлэх боломж бүрдэнэ” гэсэн юм.
Дараа нь “Зөвлөлдөх ардчилал ба зөвлөлдөх санал асуулга” сэдвээр АНУ-ын Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчилал төвийн захирал Жеймс Фишкин, Үндсэн хууль судлаач Д.Ламжав нар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал, асуулга явуулсантай холбогдуулж анхдугаар Зөвлөлдөх санал асуулга, түүний үр дүн, сургамж сэдвээр мэдээлэл өглөө.
Үзсэн: 1069
Tweet