“Малын генетик нөөц”-ийн тухай хууль батлагдав
Орон нутгийн 85,0 орчим хувь нь мал аж ахуйн үйлдвэрлэлд суурилсан эдийн засагтай байна.
Манай улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мал аж ахуйн салбар 86,5 хувийг эзэлж, тус салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 3,5 их наяд төгрөгт хүрээд байна. Орон нутгийн 85,0 орчим хувь нь мал аж ахуйн үйлдвэрлэлд суурилсан эдийн засагтай. Иймд өнөөгийн эдийн засаг, нийгмийн эрэлт хэрэгцээ, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлж 1993 онд баталсан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн зохицуулалтыг тусад нь салгаж, бие даасан хоёр хуулийг баталж, эрх зүйн томоохон шинэчлэлийг хийлээ. Малын генетик нөөцийн тухай хууль нь малыг “нөөц баялаг” талаас нь харсан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг эдийн засгийн эргэлтэд оруулах үзэл баримтлалтай, мал аж ахуйн салбарын суурь хууль юм.
Үзсэн: 996
Tweet