Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ 2018 онд бэлэн болно


Densmaa 2017-12-19 07:12

Сайншандын Аж үйлдвэрийн цогцолборт барьж байгуулах Газрын тосны энэхүү үйлдвэр нь дотоодын түүхий эдэд түшиглэн 1.5 сая тонн “Евро-V” стандартын бензин, дизель түлш жилдээ үйлдвэрлэнэ.

   Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” Төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөгчид Энэтхэг улсад ажиллаж, тус улсын Гадаад хэргийн яам, “Инженерс Индиа Лимитэд” компани болон ЭКСИМ Банк зэрэг байгууллагад ажлын уулзалт хийжээ. Төлөөлөгчид Энэтхэгийн Засгийн газраас Монгол улсад олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулж байгаа ажлын явц, уг үйлдвэрийн техник, технологийн шийдэл цаашид гүйцэтгэх ажлуудын талаар санал солилцжээ. Уулзалтын үр дүнд Газрын тосны салбарт олон жил амжилттай ажиллаж томоохон үйлдвэрүүдийг барьж байгуулсан туршлагатай, Энэтхэгт төдийгүй олон улсад нэр хүндтэй “Инженерс Индиа Лимитэд” компани Монгол улсад Газрын тосны үйлдвэр барьж байгуулах төслийн нарийвчилсан үнэлгээ, техник эдийн засгийн үндэслэлийг ирэх 2 дугаар сард  хүлээлгэн өгөхөөр болжээ. Сайншандын Аж үйлдвэрийн цогцолборт барьж байгуулах Газрын тосны энэхүү үйлдвэр нь дотоодын түүхий эдэд түшиглэн 1.5 сая тонн “Евро-V” стандартын бензин, дизель түлш жилдээ үйлдвэрлэх төдийгүй дагалдах 30 гаруй жижиг үйлдвэр байгуулагдаж 600 гаруй ажлын байр бий болох юм байна.

Үзсэн: 1318

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна