ОУВС 79,1 сая долларын санхүүжилт олгохоор шийджээ
Монгол Улс “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 118.6 сая ам.долларын санхүүжилт авч байна.
ОУВС-ын захирлуудын зөвлөл “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн I, II шатны үнэлгээг баталгаажуулан Монгол Улсад 79.1 сая ам.долларын санхүүжилт олгохоор боллоо. Монгол Улс уг санхүүжилтыг авснаар хөтөлбөрийн хүрээнд нийт 118.6 сая ам.долларын санхүүжилт авч байгаа юм. Зөвлөлөөр Монгол Улсын эдийн засгийн өсөлт тооцоолсон түвшнээс өндөр байгаагийн зэрэгцээ бүх зорилтуудаа биелүүлснийг онцолжээ. Тэд энэ оны эдийн засгийн өсөлтийг 3.3 хувьд хүрнэ гэж тооцоолж байсан ч арваннэгдүгээр сарын байдлаар 5.8 хувьд хүрээд байгаа юм. Зорилтоо давуулан биелүүлэхэд бодлогоо сахилга баттай хэрэгжүүлсэн нь нөлөөлсөн гэж үзэв. Түүнчлэн гадаад орчинд таатай үзэгдэл ажиглагдаж байгааг ч дурджээ.
Үзсэн: 1356
Tweet