Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Сайд Д.Сумъяабазар ИБУИНВУ-ын Элчин сайдтай уулзав


Densmaa 2017-12-13 05:12

Говийн бүсийн гүний усыг ашиглах бус Монголын баруун болон зүүн талаас хоолойгоор ус татах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажилд ИБУИНВУ дэмжлэг үзүүлэнэ.

   Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс /ИБУИНВУ/-ын Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Катерин Арнольдтой уулзлаа.

   Уулзалтын эхэнд хатагтай Катерин Арнольд УУХҮЯ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, цаашид хамтран ажиллах ямар боломж буй талаар салбарын сайдын саналыг сонсохыг хүссэн юм.

   Сайд Д.Сумъяабазар түүний хүсэлтэд талархлаа илэрхийлээд, уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй байгааг онцлон, салбарынхаа хүрээнд хийгдэж буй томоохон төсөл хөтөлбөрүүдээ товч танилцууллаа. Мөн Монголын Өмнөд бүсэд Стратегийн ач холбогдол бүхий томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, цаашид боловсруулах үйлдвэрүүд, дэд бүтэц зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд усны асуудал тулгамдаж буйг хэллээ. Иймд говийн бүсийн гүний усыг ашиглах бус Монголын баруун болон зүүн талаас хоолойгоор ус татах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажилд ИБУИНВУ дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахыг хүссэн юм.

  Хатагтай Катерин Арнольд эл хүсэлтийг дэмжиж буйгаа уулзалтын үеэр илэрхийллээ. Түүнчлэн “Монголын гео мэдээллийн сан”-г бий болгоход төдийгүй Лондонд “Монгол Улсад хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт” зохион байгуулахад туслалцаа дэмжлэг үзүүлнэ гэсэн юм.

Үзсэн: 1197

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна