Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

ЭЛЧИН САЙД О.ОЧ ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮН ХЭНРИД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ


Densmaa 2017-12-12 05:12

Люксембургийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай улсад хэрэгжиж буй зүрх судасны төвийг бэхжүүлэх төслийг үргэжлүүлэн хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

   Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суух Элчин сайдаар шинээр томилогдсон Одын Оч Люксембургийн Их Гүн Хэнрид энэ сарын 7-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

    Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын ажиллагаа Люксембургийн Их Гүнгийн ордонд болов. Элчин сайд О.Оч Их Гүнд талархал илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлалаа.   Ёслолын ажиллагааны дараа Их Гүн Хэнри Элчин сайд О.Очийг ганцаарчлан хүлээн авч уулзан, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Их Гүн Хэнри Монгол Улсын өнөөгийн улс төр, эдийн засгийн байдлын талаар сонирхон асууж, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан байна.

   Элчин сайд О.Оч Люксембургийн Их Гүнт Улс нь манай улсын Европ дахь чухал түнш болохыг онцлон тэмдэглээд манай улсын ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцыг Люксембургийн тал эхнээс нь тууштай дэмжиж, хөгжлийн буцалтгүй тусламж олгож ирсэн нь манай улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулсан болохыг дурдав.

   Люксембургийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай улсад хэрэгжиж буй зүрх судасны төвийг бэхжүүлэх, банк санхүүгийн ажилтнуудын чадавхийг сайжруулах төслүүдийг цаашид үргэжлүүлэн хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Үзсэн: 1203

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна