С.ЧИНЗОРИГ САЙД ТИМ ДЭ МЭЙЭРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг удахгүй Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар бэлтгэл ажлыг хийж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол, Хятадыг хариуцсан Бээжин дэх товчооны дарга Тим Дэ Мэйэрийг хүлээж авч уулзлаа. Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд ноён Тим Дэ Мэйэрт ОУХБ-д манай улстай холбоотой 20 гаруй жил ажиллахдаа сүүлийн дөрвөн жилд нь Монголыг хариуцаж хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах, хөдөлмөрийн харилцааны хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон шинээр томилогдон очиж байгаа ажилд нь амжилт хүслээ. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай хууль 2001 онд батлагдсанаас хойш хуулийн зорилго, зохицуулалт, хамрах хүрээний хувьд нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцэхгүй болоод байгаа тул хуулийг шинэчлэхээр ажиллаж байгаа. Энэ ажилд ОУХБ-аас техникийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд анхаарахыг Тим Дэ Мэйэрээс хүслээ. ОУХБ-ын дэмжлэгтэйгээр уул уурхайн салбарт ажиллагсдын цалин хөлс, хөдөлмөрийн үнэлгээг хийх зөвлөх үйлчилгээний хүрээг өргөжүүлэн бусад салбарыг хамруулах боломжийг судалж үзэх хүсэлт тавьсан байна.
Үзсэн: 1109
Tweet