Ж.ГАЛБАДРАХАД ЯПОНЫ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ “МАНДАХ НАРАН” ОДОНГ ГАРДУУЛАВ
Япон улсын Цог жавхлант Эзэн хаанаас түүний боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж шагналаа.
Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ж.Галбадрахад “Мандах наран” одонг гардуулах ёслол Япон улсын Элчин сайдын өргөөнд боллоо. Тус ёслолыг нээж Япон Улсын Элчин сайд М. Такаока хэлсэн үгэндээ, "Би Элчин сайдын ажлаа аваад жил орчим болж байна. Энэ хугацаанд олон хүнтэй уулзсанаас Ж.Галбадрах багштай хийсэн уулзалт миний сэтгэлд тод үлджээ. Тэрбээр япон маягийн сургалтын системийг Монголд нэвтрүүлэн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Япон Монгол хоёр орны харилцан ойлголцлыг лавшруулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан нэгэн. Япон улсын Цог жавхлант Эзэн хаанаас түүний боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж энэхүү шагналаар шагнасан юм” гэжээ.
Үзсэн: 1117
Tweet