Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

УУЛ ОВОО ТАХИХ ЗАН ҮЙЛИЙГ ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛЭВ


Densmaa 2017-12-07 03:12

2019 онд “Хөхүүрийн айраг” хийх соёлыг бүртгүүлэхээр бэлдэж байна.

     ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын 12 дугаар чуулган БНСУ-ын Чэжү аралд энэ сарын 4-9-нд болж байна. Энэхүү чуулганд Монгол Улсаас БСШУСЯам, Соёлын өвийн үндэсний төв, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Байгаль, соёлын өвийг хамгаалах ТББ-ын төлөөлөгчид оролцож байна. ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол Улсаас "Уул овоо тахих Монгол зан үйл"-ийг энэ сарын 06-ны өдөр бүртгүүллээ. Ингэснээр Монгол Улс ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн жагсаалтад нийт 14 өвийн зүйлээ бүртгүүллээ. 

    Балар эрт цагт хүмүүс өөрсдийн явж өнгөрсөн зам мөр, олз омог ихтэй газар амьдарч болохоор сайн нөхцөл бүхий газар, эсвэл аюул осол ихтэй орон нутгийг бусаддаа сэрэмжлүүлэх зорилгоор элдэв тэмдэг тавьж ирсэн нь хожим овоо болсон гэж үздэг. Дараа нь бөө мөргөлтэй холбоотойгоор овоо хөгжиж, бөө нар газар усны эзэд, сүнс сүлдтэй холбогддог тэр газартаа шүтлэг бишрэлийн үүднээс овоо босгож шүтэж иржээ. Уул овоо тахих энэхүү зан үйлийг монголчууд өнөөдрийг хүртэл уламжлан хадгалж, сүсэглэн дээдэлсээр ирсэн билээ.

Үзсэн: 1566

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (44)