Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Ерөнхий сайд ЖАЙКА - ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Казүхико Кошикаваг хүлээн авч уулзлаа


Densmaa 2017-12-07 03:12

ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР 32 ТЭРБУМ ИЕНИЙ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Тэргүүн дэд ерөнхийлөгч Казүхико Кошикаваг хүлээн авч уулзлаа.

   Ерөнхий сайд Монгол Улсад хийж байгаа ажлын айлчлалд нь амжилт хүсээд ОУВС-аас хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”, түүний дотор Япон Улсаас үзүүлж байгаа дэмжлэг нэн ач холбогдолтой гэдгийг хэллээ. Монгол Улсад олгож байгаа зээлийн эхний шатны 32 тэрбум иенийн санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурсанд Казүхико Кошикавад талархал илэрхийлсэн юм. ЖАЙКА байгуууллага боловсрол, дэд бүтэц,  хөдөө аж, ахуй, худалдаа хөрөнгө оруулалт зэрэг салбарт дэмжлэг үзүүлж байгааг тэмдэглэлээ. Япон Улсаас Монгол Улсад олгож байгаа зээлийн хэлэлцээрийг богино хугацаанд амжилттай соёрхон батлуулна гэдэгт итгэлтэй байна гэж Казүхико Кошикава хэллээ. Уулзалтын үеэр Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын үйл ажиллагааг товлосон хугацаанд нь эхлүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хамтын ажиллагааны хүрээгээ өргөжүүлэх зэрэг чиглэлээр санал солилцлоо.

Үзсэн: 1142

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна