Монголын жүдочид Японы их дуулгад хоёрдугаар байр эзэллээ
Жудо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар түрүүлж, монгол эрчүүдээс анх удаа Токиогийн Их дуулгын аварга боллоо.
Олимп, ДАШТ-ий дараа нэр хүнд, чансааны чанараар гуравт эрэмблэгддэг “Токиогийн Их дуулга-2017” тэмцээн Японы нийслэл хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
61 орны 417 жүдоч өрсөлдсөн Их манай улсаас 16 жүдоч өрсөлдөж нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаараа Японы дараа удаах байрыг эзэллээ.
Тэмцээнд оролцсон 61 орны жүдочдоос 13 орон медаль хүртжээ.
Үзсэн: 1523
Tweet