Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

ОХУ-ын уран бүтээлчид Бат хааны түүхээр бүрэн хэмжээний уран сайхны кино туурвисан байна


Densmaa 2017-12-04 06:12

Бат хааны дүрийг жүжигчин Александр Цой бүтээжээ.

   Оросын уран бүтээлчид Чингис хааны ач хүү Бат хааны түүхээр бүрэн хэмжээний уран сайхны кино туурвисан байна. Кино үйл явдал 1237 оныг харуулна. “Бат хаан морьдоо хэсэг амраагаад Орос руу анхны аян дайнд мордож, Зэрлэг талтай хиллэдэг Рязаний вант улсын нутагт нэвтрэн орж ирэв. Энэ үед тэрээр 29 настай, цэрэг дайны эрдэмд нэвтэрсэн идэр эр явжээ”.

   Хотын гол хаалга, Бат хааны өргөө зэргийг бодитоор бүтээн байгуулсан байна. Олны хэсэгт 500 гаруй жүжигчин тоглосон киног европын хамгийн том компьютер график хийхэд зориулагдсан ногоон талбар бүхий байгууламжид авсан байна. Кинонд  Орос, Казахстан, Украйн, Беларус, Энэтхэг зэрэг 16 орны 450 мэргэжилтнүүд хамтран ажилласан. Монгол дүрүүдийн гадаад төрхийг Санкт-Петербургийн Эрмитаж музейн үзэсгэлэнгээс санаа авсан байна гэжээ.

Үзсэн: 1274

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (43)