Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

“Болор цом” наадам энэ жил Говь-Алтай аймагт болно


Densmaa 2017-11-29 05:11

“Болор цом” яруу найргийн наадмыг орон нутгийн уншигчдад ойртуулахаар 2007 оноос аймгуудад зохион байгуулж байна.

    Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадам энэ жил Говь-Алтайд аймагт болно.

   Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж тэргүүтэй зохиолчдын санаачилгаар 1983 оны 12 дугаар сард “Болор цом” яруу найргийн наадмыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Энэ цагаас хойш 35 дахь жилдээ болж буй тус наадмыг ирэх 12 дугаар сарын 15-нд Алтай хотноо зохион байгуулна.

    Зөвхөн нийслэл хотод зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадмыг орон нутгийн уншигчдад ойртуулахаар 2007 оноос аймгуудад зохион байгуулах болсон. Энэ жилийн “Болор цом-35” наадамд оролцох яруу найрагчдын бүтээлийг ирэх 12 дугаар сарын 8-ны өдрийн баасан гариг хүртэл хүлээн авах ажээ. Дашрамд дуулгахад, өнгөрсөн жил Дорнод аймагт  болсон “Болор цом” яруу найргийн наадамд Борхүүгийн Батсайхан түрүүлж, Монголын радиогийн сэтгүүлч, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир хоёрдугаар байрт шалгарч байсан билээ.

Үзсэн: 1343

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна