Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд Петер Пеллегрини манай улсад ажлын айлчлал хийж байна
Хоёр улсын хооронд хүнс, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, геологи зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэнэ.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн урилгаар Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд Петер Пеллегрини манай улсад ажлын айлчлал хийж байна. Шадар сайд Ө.Энхтүвшин Словакийн тал өндөр түвшинд, өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж байгаа нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, боловсрол зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байна гэлээ. Монгол Улстай харилцах харилцаандаа ач холбогдол өгч байдгийн илэрхийлэл нь энэ удаагийн айлчлал гэдгийг Словакийн Шадар сайд Петер Пеллегрини тэмдэглээд, цаашид хүнс, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, геологи зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа нотлов. Мөн харилцан туршлага солилцох, Словакийн тэргүүлэх техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийлэв.
Үзсэн: 1323
Tweet
ethhot
14 Apr 2018 09:03:43
Аренда квартир в санкт петербурге агентство http://arenda-s-vykupom.info/page/arenda-kvartir-v-sankt-peterburge-agentstvo/ .
ckpiz.info
26 Apr 2018 11:14:15
Неликвиды продажа свердловская область http://ckpiz.info/page/nelikvidi-prodaja-sverdlovskaya-oblast/ .