Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

ДОХ-ын эсрэг Дэлхийн өдрийг "Би чадна харин та, бид чадна харин та" нэрийн дор тэмдэглэнэ


Densmaa 2017-11-27 07:11

Дэлхий нийтээрээ ДОХ-ын эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн вирусын ачааллыг 90 хувиар бууруулна гэсэн зорилт тавьж байна.

    ХДХВ/ ДОХ-оор ямар ч хүн өвчлөх эрсдэлтэй ч сэргийлэх боломжтой. Гэсэн хэдий ч амьсгалын замаар дамжих халдварт өвчнөөс илүү дэлхийн нийтийн анхаарлын төвд байсаар байна. Жил бүрийн 12-р сарын 1нд  ХДХВ/ ДОХ-ын эсрэг дэлхийн өдөр тохиодог. Энэ жил “Би чадна харин та, Бид чадна харин та” гэсэн уриан дор тухайн өдрийг тэмдэглэж байна. ДОХ-ын шинж тэмдэг анх 1978 онд АНУ, Швед болон Танзан, Гаитийн хэдэн өвчтөнд илэрч бүртгэгдсэн байна. Удалгүй 1983 онд Францын Пастерийн институтын Люк Монтанье нь ДОХ-ын үүсгэгч болох хүний дархлаа хомсдлын вирусыг буюу ХДХВ-г нээжээ. 2015 онд Дэлхий даяар нийт 36.7 сая хүн ХДХВ / ДОХ-ын халдварыг тээсэн гэж бүртгэгдсэнээс 1.8 саяыг 18-аас доош насны хүүхэд эзэлж байна. Мөн ХДХВ-ын халдвараас үүдэн 1.1 сая хүн нас барсан судалгаа байдаг. Хамгийн анх ХДХВ/ДОХ-ын тохиолдол бүртгэгдсэнээс хойш 78 сая хүн уг вирусын халдвараар өвчилж, 35 сая хүн нас баржээ. ДЭМБ-ын судалгаанаас харахад дундаж болон доод давхрага, амьдралын боломж нөхцөл тааруу, хөгжил буурай улс орнуудад энэ халдварын тархалт илүү өндөр байна. Африк тивд 25.5 сая хүн халдвар авсан нь хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Сүүлийн хоёр жилийн байдлаар Африк, тэр дундаа Баруун Африк дахь ДОХ-ын халдвар тээгч хүмүүсийн тоо 46 хувиар өсчээ.

    Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдэж, 2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын 249 тохиолдол бүртгэгдээд байна. “Монгол улсад халдварын тоо бага мэт харагдаж байгаа ч хүн амын дийлэнх хэсгийг залуучууд эзэлдэг. ДОХ-ын тархалт өндөр хоёр улсын дунд байрладаг зэрэг нь ихээхэн эрсдэлтэй бүс нутгийн тоонд оруулдаг. Манай улс ХДХВ/ДОХ-ын асуудлыг 1987 оноос төрийн бодлогын хэмжээнд авч үзэж, энэ чиглэлээр ажиллах мэргэжлийн хүмүүсийг бэлтгэж эхэлсэн. Өдгөө 30 дах жилдээ  ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна гэж Оюуны дархлаа” ТББ-ын эрүүл мэндийн мэдээллийн ажилтан Ч.Уртнасан  хэллээ.

   Уртнасан: Жил бүрийн 12-р сарын 1-нийг Дэлхий дахинаараа  Хүний дархлал хомстлын вирусын халдвар, Дархлалын олдмол хомстол өвнөөс урьчилан сэргийлэх арга хэмжээнд бүх нийтийн анхаарлыг хандуулах дэлхийн өдөр гэж тэмдэглэдэг. Манай улс уг асуудлыг 1987 оноос төрийн бодлогын хэмжээнд авч үзэж, энэ чиглэлээр ажиллах мэргэжлийн хүмүүсийг бэлтгэж эхэлсэн юм. Энэ жил 30 дахь жилдээ тэмдэглэж байна. Өнгөрсөн хугацаанд төр засгаас авч хэрэгжүүсэн арга хэмжээ, үүнд оролцож ажилласан олон байгууллагууд хамтарч ажилласаны үр дүнд дэлхийн дахины үнэлгээгээр Хүний дархлал хомстлын вирусын халдварын бага тархалттай улсын түвшинд өнөөдөр ажиллаж байна.

     НҮБ-ийн дэргэдэнх ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрийн газраас 2030 он хүрхэд дэлхий дахинаараа яах вэ? гэдгийг өнгөрсөн жилээсээс тодорхойлоод байна. ДОХ өвчний асуудлыг аливаа аль нэг улс орны нийгмийн эрүүл мэндийн талаарх  ямар нэгэн тулгамдсан хэмжээнд яригдахааргүй асуудалд хүргэх зорилт тавьжээ. Энэ зорилтонд хүрэхийн тулд 3-н 90-ийн зарчмыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ нь 2030 он гэхэд нийт халдвартай хүмүүсийн 90 хувийг илрүүлж, эдгээр иргэдийн 90 хувийг эмчилгээнд хамруулах, мөн эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн вирусын ачааллыг 90 хувиар бууруулна гэсэн зорилт юм.   

   Уртнасан: ДОХ өвчний эмчилгээний асуудал харьцангуй сайжирсан. Эмийн өртөг харьцангуй хямд хүрээмжтэй болсон. Эрсдэлд өртсөн хүмүүс хүртэл урдчилан сэрийлэх зорилгоор хэрэглэх боломжтой.  Өнөөдөр дэлхий дээр халдвартай өвчтэй байгаа хүмүүсийн 50 хувь нь эмчилгэнд хамрагдсан байна. Хэрэв хүн эрт шинжилгээ оншилгоонд хамрагдаад халдвартайгаа мэдэж эмчилгээнд хамрагдваж эмээ стандартын дагуу хэрэглэвэл В, С вирусээс илүүтэйгээр үр дүнтэйгээр удаан хугацаанд вирусын халдвартай байх хэдий ч тоологдохгүй хэмжээнд амьдрах тийм үр дүнтэй эмчилгээ нэвтэрсэн.  Манай улс НҮБ-ийн зорилтонд хүрэхийн тулд хамгийн эхэнд халдвартай байж болох тийм эрэсдэлтэй гэж үзэж байгаа хүмүүс шинжилгээнд ороод, өөрөө халдвартай эсэхээ мэдээд,түүнийг тогтоочихвол дараа дараагийн эмчилгээ үйлчилгээнд хамруулж болно.

    Манай улс сүүлийн 2,3 жилээс хүний дархлал олдмол хомстлын вирусын халдвар болон  бэлгийн замийн халдварын илрүүлэлтийг сайжруулах, ажлыг ивэхитэй хийснээр шинжилгээнд хамрагдалт, илрүүлэлт болон эмчилгээ ч эрс сайжирч байна. Тухайлбал 80 гаруй цэг дээр жилдээ 400 орчим мянган хүн ДОХ-ын халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагддаг гэсэн судалгаа байдаг. Гэсэн хэдий ч шинжилгээнд зайлшгүй оролцох шаардлагатай бүлгийн хүмүүс цөөн хамрагдаж байна. Бэлгийн замын халдарт өртөөд байгаа залуучууд, бэлгийн цөөнх гэж нэрлэгдээд байгаа эрэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрэгтэйчүүд мөн эмэгтэй биеэ үнэлэгчид гадаадад удаан хугацаагаар явж ирээд хүмүүс гэх мэт эрсдэлтэй хүмүүс шинжилгээнд харьцангуй бага хамрагдаж байна. Монгол улсад өнөөдрийн байдлаар ДОХ-ын халдвартай 249 иргэн бүртгэгдээд байгаагийн 80 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Үүний 79,2  хувь нь бэлгийн цөөнх хүмүүс байгаа нь анхаарал татаж байгаа юм. Насны хувьд 20-44 насныхан 56 хувийг эзэлж байгаа гэсэн судалгаа гарчээ.

   “Залуус эрүүл мэнд” төрийн бус байгууллага тухайн зорилтод бүлгийг оношлох, эмчилгээнд хамруулах, эмчилгээнд хамрагдаж байгаа хүмүүсийн эмчилгээг таслахгүй байх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бие үнэлдэг эмэгтэйчүүд, явуулын наймаа эрхэлдэг хүмүүс зэрэг хөдөлгөөнт хүн амыг зорилтод бүлэг хэмээн үзэж үйл ажиллагаандаа хамруулдаг байна. Ингэхдээ бэлгийн цөөнхийг эрсдэл өндөртэйд тооцож урьдчилан сэргийлэх болон оношилгоо, эмчилгээнд хамруулах тал дээр түлхүү анхаарал хандуулах болжээ. Дэлхийн хэмжээнд тухайн бүлэг хүмүүсийг ХДХВ бэлгийн замаар дамжих халдварт хамгийн өндөртэй хүн ам юм гэж үздэг. Энэ бүлгийн хүмүүсийг яагаад онцолж авч үзээд байдаг юм бэ гэхлээр эдгээр хүмүүсийн дунд ХДХВ-ийн халдвар өндөр байгаагаас гадна нийгэмд ялгаварлан гадуурхалт ихтэй байдаг. Трансжендер эмэгтэй эсвэл гей залуу ХДХВ-ийн халдвар авахгүйн тулд эмнэлэгт хандахад зарим эмч нар ойлгохгүй, уламжлалт сэтгэлгээгээр хүлээж авч байгаагаас эмнэлгийн үйлчилгээнээс гадуур үлдээж байгаа нь маш том эрсдэл дагуулж байна” гэж “Залуус, эрүүл мэнд” ТББ-ын захирал Д.Мягмардорж хэллээ.

    Д.Мягмардорж:  Тухайн хүмүүсийг нийгэмд байж болохгүй гэсэн хандалгаас болоод гадуур үлдээдэг. Трансжендер эмэгтэй ХДХВ-ийн халдварт өртөхгүй тулд эмнэлэгт  тухайн хүнд хандах хандлага нь өөр болчихдог учраас тухайн хүмүүс эмчилгээ үйлчилгээ авч чаддаггүй. Эмнэлэгт өөрийнхөө асуудлыг хэлээд ирэхэд ямар ч эмч ойлгохгүй. Наад зан үйл чинь болохгүй буруу гэдэг хандлагаар тухайн хүнд үйлчилдэг учраас эмчилгээ үйлчилгээнээс гадуур үлддэг. Тухайн хэсэг бүлэг хүмүүст зориулсан эрүүл мэндийн үйлчилгээ нь ээлтэй байгаасай.  Эмч, нийгмийн ажилтан нь тухайн залуучуудыг хэн байгаагаар нь, ямар сонирхолтой гэдгээр нь ялгаварлахгүйгээр тэгш үйлчилгээ үзүүлчих юм бол ХВХВ гэдэг зүйлийг монгол улсын хэмжээнд бууруулах боломжтой. Манай байгууллага жилд 2000 орчим хүнд шинжилгээ хийдэг. 2 мянган бэлгийн цөөнх залуусыг шинжилгээнд хамруулаад, дотор нь байгаа халдварыг илрүүлчихэж байгаа юм. Монгол улсын хэмжээнд 8 мянга орчим ийм залуус байгаа болов уу гэж үздэг. Нийт залуусыг шинжилгээнд хамруулах юм бол илүү олон халдварыг илрүүлэхээс гадна халдварыг тодорхой хэмжээгээр тогтоон барина.

    Өөрийгөө ХДХВ-ийн халдвар авсныг мэдээгүй явж байгаа олон хүмүүс ямар нэгэн байдлаар эмчид үзүүлэх үедээ мэддэг. Хүнд шатандаа орчихсон тохиолдол ч байдаг. Тиймээс хүмүүс эрсдэлд орохуйц алхам хийсэн л бол заавал шинжилгээ хийлгэж байх ёстойг мэргэжилтнүүд анхааруулдаг. ХДХВ-ийн хөнгөн хэлбэрийн халдвар авсан хүн эм эмчилгээнд жилд дунджаар 100 орчим доллар зарцуулдаг байна.

Д.Батцэцэг

Үзсэн: 1764

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна