Монгол улс зэсийн хүдрийн экспортоор дэлхийд тавд байна
2017-2021 онуудад зэсийн нийлүүлэлтийн хэмжээ жилд дунджаар 0.5 сая тонноор нэмэгдэх төлөвтэй байна
Монгол Улс зэсийн нөөцийн хэмжээгээр дэлхийд 12 дугаарт, зэсийн олборлолтын хэмжээгээр 17 дугаарт, зэсийн хүдрийн экспортоор тавдугаарт бичигджээ. Энэ нь зэс олборлогч ихэнхи орнууд зэсийн хүдэр бус цэвэршүүлсэн зэс экспортолдогтой холбоотой юм. 2017 онд зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 1.3 сая тоннд хүрч, экспортын орлого 1.4 тэрбум ам.доллар байх төсөөлөлтэй байна. Ингэснээр зэсийн салбар нийт экспортын орлогын 31 хувийг бүрдүүлэн, 2016 оны үзүүлэлтээс 5 нэгж хувиар буурах хүлээлттэй байгаа юм. Дэлхийн зэсийн салбарын эрэлт, нийлүүлэлтэд Чили, БНХАУ голлох нөлөө үзүүлж байна. Тухайлбал Чили зэсийн нөөц, олборлолтоор тэргүүлж, 2016 онд дэлхийн зэсийн нийлүүлэлтийн 23 хувийг дангаараа бүрдүүлсэн. Харин БНХАУ зэсийн хамгийн том хэрэглэгч буюу хүдэр, цэвэршүүлсэн зэсийн импортоор тэргүүлдэг. Дэлхийн хэмжээнд хэрэгжиж байгаа томоохон төслүүдийн төлөвлөгөөний дагуу 2017-2021 онуудад зэсийн нийлүүлэлтийн хэмжээ жилд дунджаар 0.5 сая тонноор нэмэгдэх төлөвтэй байна.
Үзсэн: 1873
Tweet