Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2017-12-14
mongolia

Шинэ мэдээ

“АМЬДРАХАД ТААТАЙ, ТОГТВОРТОЙ ХОТУУДЫН ХОТ ТӨЛӨВЛӨЛТ” МОНГОЛ- ЯПОНЫ ХАМТАРСАН СЕМИНАР БОЛЛОО


Densmaa 2017-11-23 01:11

“Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байна.

    Барилга, хот байгуулалтын яам 2012 оноос эхлэн хот байгуулалтын форум, семинарыг жил бүр тодорхой сэдвээр Япон, Солонгос, Сингапур зэрэг орнуудын холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж ирсэн. Энэ жил Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “Амьдрахад таатай, тогтвортой хотуудын хот төлөвлөлт” сэдэвт Монгол- Японы хамтарсан семинарыг зохион байгууллаа. Барилга, хот байгуулалтын яам Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАИКА-тай хот байгуулалтын чиглэлээр 2007 онд “Улаанбаатар хотын мастер төлөвлөгөөний судалгаа” төсөл, 2009 оноос “Монгол Улсын хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төслийн 1, 2 дугаар үе шат”-ны төслүүдийг тус тус хэрэгжүүлсэн. Эдгээр төслийн хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол болон Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг боловсруулж УИХ-аар батлуулаад байгаа юм.

Үзсэн: 100

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна