Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын 13 дугаар уулзалт Мьянмар Улсын нийслэл Нэйпидо хотноо боллоо


Densmaa 2017-11-23 05:11

“Энхтайван, тогтвортой хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх” сэдвээр дор болсон уулзалтаар АСЕМ-ын түнш орнууд Ази, Европын орнуудын нийтлэг ашиг сонирхолтой холбогдох асуудлуудыг хэлэлцлээ.

     АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын 13 дугаар уулзалт 11-р сарын 20-21-ний өдрүүдэд Мьянмар Улсын нийслэл Нэйпидо хотноо боллоо. Сайд нарын уулзалтыг Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд хатагтай Аунг Сан Сү Чий даргалж, Ази, Европын 51 орны Гадаад хэргийн сайд, дэд сайд, өндөр түвшний бусад албан тушаалтнууд болон Европын Холбооны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч нар оролцжээ. “Энхтайван, тогтвортой хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх” сэдвээр дор болсон тус уулзалтаар АСЕМ-ын түнш орнууд Ази, Европын орнуудын нийтлэг ашиг сонирхолтой холбогдох асуудлуудыг хэлэлцэж, хоёр тив хооронд үр дүнтэй түншлэлийг бэхжүүлэх арга зам болон бүс нутаг, дэлхий дахины тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцсон юм. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн уулзалтын ерөнхий хэлэлцүүлэгт хэлсэн үгэндээ АСЕМ-ын хүрээнд уялдаа холбоог хөгжүүлэх асуудал нь дан ганц АСЕАН болон Европын Холбооны хүрээнд хэрэгжиж байгаа төслүүдээр хязгаалагдахгүй, Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын хооронд байгуулахаар тохиролцсон Эдийн засгийн коридор зэрэг АСЕМ-ын бус санаачилгатай холбон хөгжүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахын чухлыг онцолсон байна. 2016 онд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын 11-р Дээд түвшний уулзалтын дүнд “Уялдаа холбооны асуудлаарх арга замыг эрэлхийлэх хэсэг”-ийг байгуулсан юм.  

Үзсэн: 1430

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна