Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БНСУ-ын Боловсролын сайд Ким Сан Кун-тай албан ёсны уулзалт хийлээ


Densmaa 2017-11-23 05:11

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчин болоод тусгай мэргэжлийн багш нарыг бэлтгэх чиглэлд, БНСУ-аас туршлага судлах хамтарч ажиллах хүсэлтэй байна.

   БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдаж байгаа АСЕМ-ын орнуудын Боловсролын сайд нарын VI-р чуулга уулзалтын үеэр БНСУ-ын Шадар сайд бөгөөд Боловсролын сайд Ким Сан Кун-тай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хоёр улсын харилцаа, тэр дундаа боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцсон байна. Засгийн газар хоорондын гэрээгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх мөн багш солилцооны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хамтарч ажиллах чиглэлээр хоёр тал байр сууриа илэрхийлжээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчин болоод тусгай мэргэжлийн багш нарыг бэлтгэх чиглэлд  туршлага солилцох, Солонгосын боловсролын системийн давуу талуудын нэг болох цахим сургалтыг Монголд нэвтрүүлэхэд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа  БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа илэрхийлсэн байна.

Үзсэн: 1096

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна