"Залуу манлайлагч эмэгтэйчүүд” үндэсний чуулга уулзалт 11 сарын 30-нд Улаанбаатар хотноо зохион бай
Нийгэм, эдийн засгийн салбарт түүчээлэн яваа удирдагч, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа залуу манлайлагч 100 орчим эмэгтэйчүүд оролцоно.
"Залуу манлайлагч эмэгтэйчүүд” үндэсний чуулга уулзалт энэ сарын 30-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Монголын Залуучуудын холбоо, НҮБ-ын Ардчиллыг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа тус чуулган нь залуу эмэгтэйчүүдийн нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, манлайлагч эмэгтэйчүүдийг дэмжих, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, бүтээлч түншлэлийг бэхжүүлэх зорилготой юм. Чуулга уулзалтад нийгэм, эдийн засгийн салбарт түүчээлэн яваа удирдагч, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй залуу манлайлагч, олон нийтийн байгууллагуудын төлөөлөгч, Монголын Залуучуудын холбооны салбар нэгжийн сургагч багш нар зэрэг нийт 100 орчим эмэгтэйчүүд оролцох юм. Чуулга уулзалтыг "Эрхээ идэвхжүүлье-Залуусын оролцоо" төслийн хүрээнд зохион байгуулах юм.
Үзсэн: 1284
Tweet