Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 40 ОРЧИМ ХУВИЙГ ЭЗЛЭХ НООЛУУР БЭЛТГЭДЭГ


Densmaa 2017-11-22 06:11

Монгол улс хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрийн салбартаа, Итали улсын техник технологийг нэвтрүүлэх талаар санхүүжилтийн дэмжлэг хүслээ.

    Монгол Улс 25 сая ямаатай бөгөөд жилд 9400 тонн ноолуурыг зах зээлд нийлүүлдэг. Энэ нь дэлхийн зах зээлийн 40 орчим хувийг эзлэх хэмжээ бөгөөд цаашдаа түүхий эдийг бүрэн боловсруулж нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргах боломжтойг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас онцоллоо. Итали улс нь ноос, ноолуур самнах, ээрэх машин зэрэг хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжөөрөө дэлхийд тэргүүлдэг. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Андре Де Фэлипийг хүлээн авч уулзах үеэрээ Монгол улс хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрийн салбартаа тус улсын техник технологийг нэвтрүүлэх санхүүжилтийн дэмжлэг хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Элчин сайд энэ хүсэлтийгнааштайгаар хүлээн авч асуудлыг судлан хамтран ажиллахаар болсон байна.

Үзсэн: 1663

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна