Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Хотын дарга С.Батболд Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Михай Галошфайг хүлээн авч уулзлаа


Densmaa 2017-11-22 06:11

Хоёр тал усны нөөцийн судалгаа, усны менежмент, төв цэвэрлэх байгууламж, ухаалаг хот хөтөлбөр болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар санал солилцлоо

   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Михай Галошфай тэргүүтэй албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр тал усны нөөцийн судалгаа, усны менежмент, төв цэвэрлэх байгууламж, ухаалаг хот хөтөлбөр болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар ярилцаж, харилцан санал солилцсон байна. “Манай хоёр улс уламжлалт найрамдалт харилцаатай. Бид энэ харилцаагаа эдийн засгийн агуулгаар өргөжүүлэх бодолтой байгаа. “Унгарчуудад усны менежмент болоод цэвэрлэх байгууламжийн талаар арвин туршлага бий. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг бидний туршлага, манай мэргэжилтнүүдийн тусламжтайгаар шинэчлэх боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн бусад жижиг төсөл дээр хамтран ажиллах санал тавибал бидний зүгээс хэзээд бэлэн байх болно” гэж Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайдын комиссар Иштван Иоо уулзалтын үеэр ярилаа.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Улаанбаатар хотын төвлөрсөн шугаманд холбогдоогүй газарт бие даасан цэвэр, бохирын шугам, жижиг цэвэрлэх байгууламж барих хэрэгтэй байгааг тодотгоод энэ тал дээр Унгарын тал хэрхэн хамтран ажиллах боломжтойг тодрууллаа. Унгарын төлөөлөгчид Элчин сайдын яамаараа дамжуулан судалгаа хийж, хамтран ажиллах тал дээр анхаарах болно гэв.

Үзсэн: 1343

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна