Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

ХХААХҮ-ын сайд Б.Батзориг Израиль улсын элчин сайд Цви Хэйфецийг хүлээн авч уулзлаа


Densmaa 2017-11-22 05:11

Израиль улсын хөдөө аж ахуйн салбарын сүүний үйлдвэр, хүнсний ногоо, тариалан услалтын дуслын системийн аж ахуйтай танилцаж хамтран ажиллана.

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Израиль улсын элчин сайд Цви Хэйфец тэргүүтэй төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа. 2017 оны 8 дугаар сард ГХЯ-ны сайд асан Ц.Мөнх-Оргил тэргүүтэй төлөөлөгчид  Израиль Улсад айлчлал хийсэн. Уг айлчлалын үер Монгол, Израилийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар мөн тус улсын хөдөө аж ахуйн салбарт сүүний үйлдвэр, хүнсний ногоо, тариалан услалтын дуслын системийн аж ахуйтай танилцах, энэ чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах талаар ярилцаж тохирсон юм. Энэ хүрээнд манай талаас тавьсан саналыг хүлээн авч, бүх төвшинд хамтран ажиллахад бэлэн байгаагаа уулзалтын үеэр ноён Элчин сайд илэрхийллээ. Найрсаг хамтын ажиллагаатай Израиль Улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаандаа ач холбогдол өгч ажиллана гэдгээ Сайд Б.Батзориг илэрхийлсэн байна.  

Үзсэн: 1196

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна