Энэ жил ихэнх нутгаар гантай байсны улмаас үр тарианы болон хадлангийн ургац тодорхой хувиар буурлаа
ОХУ-аас зах зээлийн үнээс хямдаар улаанбуудайг авхаар боллоо.
Энэ жил ихэнх нутгаар гантай байсны улмаас үр тарианы болон хадлангийн ургац тодорхой хувиар буурч, 225.0 мянган тонн хүнсний улаанбуудай, 51.0 мянган тонн тэжээл, 6000 тонн үрийн улаан буудайг гаднаас импортоор авах шаардлагатай байгаа юм. Тиймээс ОХУ-аас зах зээлийн үнээс хямд үнээр улаанбуудайг оруулж ирэхээр болсон. Салбарын яамнаас 225 мянган тонн хүнсний, 10 мянган тонн үрийн буудайг гаалийн албан татвараас чөлөөлөх болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх санал боловсруулжээ. ОХУ-аас хүнсний улаанбуудай импортлох татварт тонн тутамд 256 ам.доллар юм байна. Үүнийг тэглэж чадвал гурилын үнэ өсөхгүй байхаас гадна улаанбуудайн хомсдол үүсэхээс сэргийлэх юм байна.
Үзсэн: 1368
Tweet