Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

АЗИ НОМХОН ДАЛАЙН ХОРИХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУД МОНГОЛД ЧУУЛНА


Densmaa 2017-11-17 06:11

Энэ жилийн бага хурал “Нийгэмшүүлэх хөтөлбөрийн манлайлал” сэдвийн хүрээнд зохион байгуулагджээ.

    "Ази номхон далайн хорих байгууллагуудын удирдах ажилтнуудын 38 дахь бага хурал"-ыг 2019 онд Монгол Улсад зохион байгуулах боллоо. Фижи улсын Нади хотод өнгөрсөн долоо хоногт болсон “Ази номхон далайн хорих байгууллагуудын удирдах ажилтнуудын 37 дахь бага хурал”-д ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа С.Батсайхан оролцох үеэрээ 38 дахь ээлжит хурлын эх орондоо зохион байгуулах эрх авч баталгаажуулсан байна. “Нийгэмшүүлэх хөтөлбөрийн манлайлал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан 37 дахь бага хуралд 23 улсын төлөөлөгчид оролцож улс орнуудад хэрэгжүүлж буй шинэлэг санаа, төслүүдийнхээ харилцан туршлага солилцож, өөрийн улсад хэрэгжүүлэх боломжтой хөтөлбөрүүдийг онцгойлон тэмдэглэж, тус улсын баруун бүсийн эмэгтэйчүүдийн хорих ангийн шинэ байрны  үйл ажиллагаатай танилцжээ. Монгол Улс нь “Ази номхон далайн хорих байгууллага”-ын идэвхтэй гишүүн юм.

Үзсэн: 1089

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна