Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Словак Улсын Шадар сайд П.Пелегрини тэргүүтэй төлөөлөгчид 12-р сарын эхээр Монгол Улсад айлчилна


Densmaa 2017-11-17 06:11

Европын холбоотой байгуулсан Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр болж байгаа нь Словак Улстай харилцах харилцааг өргөжүүлэх шинэ боломжуудыг нээнэ.

    Словак Улсын Шадар сайд П.Пелегрини тэргүүтэй төлөөлөгчид ирэх 12-р сарын эхээр Монгол Улсад айлчилна. Айлчлалын үеэр эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, бизнес форум зохиохоор төлөвлөсөн байна. Монгол Улс Европын холбоо болон гишүүн орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөг. Европын холбоотой байгуулсан Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр болж байгаа нь Словак Улстай харилцах харилцааг өргөжүүлэх шинэ боломжуудыг нээнэ гэдэгт итгэлтэй байгаа тухайгаа Монгол улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Словак Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Душан Беллаг хүлээн авч уулзах үеэрээ дурдаж байсан юм.

Үзсэн: 1547

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна