Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын сайд Г.Занданшатар НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкманыг хүлээн авч уулзлаа


Densmaa 2017-11-17 06:11

Эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн үндсэн гурван хэсгээс бүрддэг Тогтвортой хөгжлийн зорилтуудыг Монгол Улс анхаарч үр дүнд хүрч байна.

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкманыг хүлээн авч уулзлаа. НҮБ-аас Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа зарим бэрхшээлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр Ажлын хэсгээ ирүүлж байгаад сайд Г.Занданшатар талархал илэрхийлсэн байна. Эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн үндсэн гурван хэсгээс бүрддэг Тогтвортой хөгжлийн зорилтуудыг Монгол Улс анхаарч үр дүнд хүрч байгааг Суурин төлөөлөгч Беате Транкман тэмдэглэлээ. Тэрээр олон салбар, өргөн хүрээг хамардаг энэ зорилтын хүрээнд цаашид салбар хоорондын уялдаа холбоог хангах, бодлогоор зангидах шаардлага байна гэсэн юм. НҮБ-ын Ажлын хэсэг “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д тусгасан зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газартай бодлогын асуудлаар санал солилцож, тодорхой санал дэвшүүлэх юм байна. 

Үзсэн: 1449

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна