Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Шадар сайд Ө.Энхтүвшин Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа


Densmaa 2017-11-16 05:11

Шадар сайд Ө.Энхтүвшин: Япон Улс 850 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсонд талархаж байна.

     Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр талууд ихээхэн идэвх чармайлт гарган ажиллаж байгаад санал нэгдсэн байна. Мөн дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хууль тогтоох дээд байгууллагын удирдлага харилцан айлчилж, урлаг, соёл, иргэдэд чиглэсэн олон арга хэмжээ зохиож байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа. Япон Улс ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 850 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсонд Шадар сайд талархал илэрхийлсэн юм. Энэ дэмжлэг эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулахад жинтэй хувь нэмэр оруулна гэж тэрээр онцоллоо. Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалтад оролцож байгаа Монголын тал хариуцсан ажлаа төлөвлөсөн хугацаандаа гүйцэтгэх, менежменттэй холбоотой хэлэлцээрийн явцыг түргэсгэхэд Шадар сайдын хувиар дэмжлэг үзүүлэхийг Элчин сайд Масато Такаока хүссэн байна. Шадар сайд гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах зэрэг чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийлээ. Уулзалтаар талууд аюулгүй байдал, гадаад бодлого, эдийн засаг, эрүүл мэнд, боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон байна.

Үзсэн: 1407

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна