Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Бүргэдчин охиныг Харвард, Лондонгийн их сургуулиас урьжээ


Densmaa 2017-11-10 07:11

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын “Зайяед” сургуулийн 11-р ангийн сурагч Н.Айшолпанд Харвард, Лондонгийн их сургуулиас суралцах эрх олгожээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан бүргэдчин охин Н.Айшолпантай уулзлаа. Н.Айшолпан охиныг “Бүргэдийн анчин” киноны гол дүрээр монголчууд төдийгүй дэлхий дахин сайн мэддэг болсон билээ. Тэрээр 11 дүгээр сарын 2-ны өдөр Нью-Йорк хотод очиж “Азийг өөрчлөгч эрхэм” хэмээх нэр хүндтэй шагналыг гардан аваад эх орондоо ирсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан бүргэдчин охинд амжилт хүссэн байна. Монгол улсын нэрийг дэлхийд гаргаж яваа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын “Зайяед” сургуулийн 11-р ангийн сурагч Н.Айшолпанд Харвард, Лондонгийн их сургуулиас суралцах эрх олгон, оюутнаар элсүүлэх хүсэлтээ ирүүлээд байгаа юм.

Үзсэн: 1071

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна