БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Япон Улсын Изунокүни хотын захирагчийг хүлээн авч уулзлаа
2019 онд Япон Улсад Монголын сонгодог урлагийн уран бүтээлчдийн тоглолтыг зохион байгуулана.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Япон Улсын Шизуока мужийн Изунокүни хотын захирагч хатагтай Оно Тошико тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Изүнокүни хотын дэмжлэгтэй Монголын жүдо бөхийн баг тамирчдыг бэлтгэл сургуулилт хийлгэх болж байгаад талархал илэрхийлжээ. Мөн тэрбээр цаашид хоёр орны соёл, спортын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёл урлаг, спортын солилцоог идэвхжүүлэх, уран бүтээлчдийн хамтарсан тоглолтыг зохион байгуулах зэрэгт хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байгаагаа онцолжээ. Хатагтай Оно Тошико хүүхэд залуучуудын соёлын боловсролд анхаарал хандуулахын зэрэгцээ хүүхдийг жүдо бөхийн спортын төрлөөр хичээллүүлэх, ирээдүйн тамирчдыг бэлтгэх чиглэлээр түлхүү анхаардаг нэгэн юм. Тэрээр 2019 онд Япон Улсад Монголын сонгодог урлагийн уран бүтээлчдийн тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа хэлж, хоёр орны соёлын солилцоог идэвхжүүлэх саналаа илэрхийлсэн байна.
Үзсэн: 1282
Tweet