Нийтийн тээвэр, байгаль орчины чиглэлд нийслэл хот Чехийн Прага хоттой хамтран ажиллана.
Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд Найрамдах Чех улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа.
Нийтийн тээвэр, байгаль орчины чиглэлд нийслэл хот Чехийн Прага хоттой хамтран ажиллана. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд Найрамдах Чех улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзах үеэрээ хоёр хотын хамтын ажиллагааны асуудлаар ярилцжээ. Мөн нийслэл хотод тулгамдаж буй асуудлуудын нэг болох автомашины зогсоолын тухайд Чех улсын компаниас дэвшүүлж буй шийдлийг Чехийн талаас танилцуулсан юм. Улаанбаатар хотын зүгээс Чех улстай бүхий л салбарт хамтран ажиллахад нээлттэй гэж хотын захирагч С.Батболд онцоллоо.
Үзсэн: 1134
Tweet