Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга ИБУИНВУ-ын Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав


Densmaa 2017-11-09 05:11

Хоёр орны төлөөлөгчид эдийн засаг, худалдааны харилцаанд анхаарах хэрэгтэй гэдэг дээр санал нэгтэй байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Лимпнигийн Эрхэмсэг ноён Лорд Ховард тэргүүтэй Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр орны хооронд 1963 онд дипломат харилцаа тогтоосныг дурдаад энэ хугацаанд улс төрийн харилцаа сайн явж ирсэн боловч худалдааны эргэлт, эдийн засгийн харилцаа бага байгаа гэлээ. ИБУИНВУ-ын Парламентын төлөөлөгчид ч эдийн засаг, худалдааны харилцаанд анхаарах хэрэгтэй гэдэг дээр санал нэгтэй байсан юм. Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцааны хэтийн төлөв болон бусад асуудлаар санал солилцон ярилцсан байна.

Үзсэн: 1263

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна