Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Гадаадад эмчилдэг 39 өвчнөөс долоог нь эх орондоо эмчлэх боломжтой болов


Densmaa 2017-11-08 06:11

Эрхтэн шилжүүлэн суулгах, зүрх судасны мэс засал, мэдрэлийн мэс заслын шалтгааны улмаас нийт 198 иргэн гадаад улсад эмчилгээнд хамрагдан, нийт 11 тэрбум 398 сая 400 мянган төгрөг зарцуулжээ.

   Манай улсад эмчлэх боломжгүй, гадаадад эмчлүүлдэг байсан 39 төрлийн өвчнөөс 7 өвчнийг эх орондоо эмчилдэг боллоо. Тухайлбал мэдрэлийн мэс заслын 2, зүрхний мэс заслын 1, хавдрын 2, гэмтлийн 1, үргүйдлийн 2 өвчнийг эх орондоо эмчилдэг болсон байна. 2016 оны 7 дугаар сараас хойш Зүрхний хэм алдалтын үеийн эмчилгээг давхардсан тоогоор 100 гаруй хүн, тархины судсан дотуурх мэс заслын эмчилгээг 414 хүн эх орондоо хийлгэжээ. Зүрхний хэм алдалтын эмчилгээг зүүн өмнөд Азийн орнуудад 8-20 мянган ам доллараар, тархины судсан дотуурх мэс заслын эмчилгээг 50 мянга орчим ам.доллараар хийдэг. Харин зүрхний хэм алдалтын эмчилгээг эх орондоо хийдэг болсноор өвчтөнөөс 5-6 сая төгрөг, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлтөөс 10-13 сая төгрөгийг зарцуулж байна. Дашрамд сонирхуулахад сүүлийн хоёр жилд зайлшгүй шаардлагаар гадаадад руу эмчлүүлсэн нийт иргэдийг явсан улсаар нь хувааж ангилж үзэхэд БНСУ-д 41%, БНЭУ-д 26%, БНХАУ-д 19% нь тус тус эмчилгээ хийлгэжээ.

Үзсэн: 1110

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна