Улаанбаатар хот "Зэрлэг амьтан асрах төв"-тэй боллоо
Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын мэргэжлийн анчдын холбоо хамтран амьтан хамгаалах байгууллагуудын санхүүгийн дэмжлэгтэйгээр төсвийн бус эх үүсвэрээр "Зэрлэг амьтан асрах төв"-ийг байгууллаа.
Улаанбаатар хот "Зэрлэг амьтан асрах төв"-тэй боллоо. Нийслэл хот хүрээгээ тэлж, суурьшлын бүс нэмэгдэхийн хэрээр зэрлэг амьтдын тархац нутаг хязгаарлагдаж идэш тэжээл хайсан амьтад хотод орж ирэх явдал цөөнгүй гарах болсон. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газар, Монголын мэргэжлийн анчдын холбоо хамтран амьтан хамгаалах байгууллагуудын санхүүгийн дэмжлэгтэйгээр "Зэрлэг амьтан асрах төв"-ийг байгууллаа. Тус төв нь салаа туурайтан, махан идэштэн, шувууны байруудаас гадна эмчийн ажлын байртай юм. Төвийг ашиглалтанд оруулснаар амьтан хамгаалах ажилд томоохон дэвшил гарчээ. Тухайлбал 2017 онд нийслэл хотын суурьшлын бүсээс тарвага шилжүүлэн нутагшуулах, салаа туурайтан амьтдад хужир мараа, өвс тэжээл тавьж өгөх, гэмтэж бэртсэн гөрөөс, чоно, аргаль зэрэг амьтад, бүргэд, шонхор шувуудыг асарч тэнхрүүлэн байгальд нь буцаан тавих ажлыг хийсэн байна.
Үзсэн: 1652
Tweet