Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Канад улсын элчин сайд Дэвид Спрулыг хүлээн авч уулзлаа


Densmaa 2017-11-08 06:11

“Монголд тогтвортой байдлын төлөө нөөц боломжийг нээх нь” сэдвээр уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг ирэх оны гуравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна

   Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Канад улсаас Монголд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Дэвид Спрулыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Дэвид Спрул “Канад улс Монгол Улсын уул уурхайн салбарт томоохон хөрөнгө оруулагчид тооцогддог. Манай хөрөнгө оруулагчдын зүгээс танай улсаас тогтвортой, ойлгомжтой байдлыг хүсч байна” гэлээ. Мөн тэрбээр УУХҮЯ, БОАЖ-ын яамтай уул уурхайн удирдлага менежментийг сайжруулах, ил тод үйл ажиллагаа явуулах тал дээр хамтран ажиллах гурван томоохон төсөл боловсруулсан талаар танилцуулаа.

   Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Засгийн газрын зүгээс хариуцлагатай, ил тод уул уурхай, тэр тусмаа нөхөн сэргээлтээ сайн хийж, орон нутгийн хөгжилд анхаарлаа хандуулдаг хариуцлагатай компаниудыг бүрэн дэмжинэ. Танай улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дараа дараагийн төслүүдийг амжилттай хамтран хэрэгжүүлэх алхамуудыг тавина. “Аивенхоу Майнз”, “Эрдэнэ ресурс” цаашлаад  “Центерра гоулд”-ын төсөл дээр Засгийн газрын зүгээс болон яамны зүгээс анхаарч ажиллана” гэлээ. Түүнчлэн Канадын хайгуулч, олборлогчдын холбооны /PDAC/-ын чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан “Монголд тогтвортой байдлын төлөө нөөц боломжийг нээх нь”  сэдвээр форумыг ирэх оны гуравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд дахин зохион байгуулахаар төлөвлөөд байгаагаа хэлсэн. Түүнчлэн Канад улстай уул уурхайн тэргүүлэх технологийг нэвтрүүлэх, боловсон хүчнийг чадавхижуулах зэрэг хэд хэдэн чиглэлд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа Сайд Д.Сумъяабазар илэрхийллээ.

Үзсэн: 1310

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна