Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Улаан Загалмай Монголд


Densmaa 2017-11-07 06:11

Хүн хүндээ тус дэм болох гэсэн сайхан сэтгэл дээр үндэслэн үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага бол Монголын Улаан Загалмай Нийгэмлэг юм.

 

  Хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүмүүнлэг ёсыг хангахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, Энхтайвныг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах зорилготойгоор МУЗНийгэмлэг анх 1939 оны 5 сарын 8 ны өдөр Улаанбаатар хотноо “Монгол улаан хэрээстийн эвлэл”-ийн анхдугаар их хурал гэж хуралдан, анхны дүрмээ баталсан түүхтэй. Түүнээс хойш энэ өдрийг Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг байгуулагдсан өдөр гэж  тэмдэглэж ирсээр 78 жил өнгөрчээ. Өдгөө 300 гаруй мянган гишүүн, онцгой гишүүн, цусны донор, сайн дурын идэвхтэнтэй, аймаг бүрт улаан загалмайн сургалтын танхимтай болжээ.

   Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн үүсэл, хөгжил дэвшлийн түүхэн замналыг туулан хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм байгуулах үндсэн хуулийн заалт, төрөө дээдлэн, энэрэнгүй шударга байх зарчмаа мөрдөн, төрийн хүмүүнлэгийн бодлогод дэмжлэг үзүүлдэг, онцгой үед төрдөө нэмэлт хүч болон ажилладаг, өргөн олон түмний дэмжлэг хүлээсэн хүмүүнлэгийн хамгийн том хөдөлгөөн юм. МУЗН нь хүн ардад эрүүл мэнд анхны тусламжийн мэдлэг дадлага олгох, халамжийн үйлчилгээ үзүүлэх, цусны донорын эгнээг өргөтгөх, цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, гамшигт нэрвэгдэгсдэд яаралтай нөхөн  сэргээх, эд материалын болон сэтгэл зүйн тусламж үзүүлэх, хүүхэд залуучуудад нийгэмч, энэрэнгүй  үзэл төлөвшүүлэх хөдөлгөөнийг идэвхижүүлэх зэрэг олон үйл ажиллагааг явуулж Монгол орны нийгмийн амьдрал, хүний хөгжилд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулж ирлээ гэж Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхий Нарийн Бичгийн Даргын орлогч Т.Баярчимэг ярьж байна.

    МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хууль 2016 оны 1-7нд  УИХ-аас шинэчлэн батлагдаж төрийн бус байгууллага гэсэн статус нь үндэсний хүмүүнлэгийн байгууллага болсон. МУЗН үндсэн дөрвөн хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг 1.Гамшгийн менежментийн  хөтөлбөр, гамшиг ослоос  урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах даван туулах чадварыг олгох, нөхөн сэргээх гамшигт өртсөн хүмүүст нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, анхны тусламж үзүүлэх гамшгийн менежментийн хөтөлбөр. 2.Нийгмийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааг явуулах, цусны донорын эгнээг өргөжүүлхэд хувь нэмэр оруулах 3.Нийгмийн халамжийн хөтөлбөр нь зорилтод бүлэг, эмзэг бүлгийн иргэдийн амьдарлын чанрыг дээшлүүлэхэд олон нийтийн оролцоонд тулгуурлаж үйл ажиллагаа явуулдаг 4. Хүүхэд залуучуудын хөдөлгөөн Улаан загалмайн хүүхэд залуучуудын хөдөлгөөн маань хүүхэд залуучуудыг хүнлэг энэрэнгүй үзэлд төлөвшүүлж тэднийг татан оролцуулах хүмүүнлэгийн эрх зүйг сурталчилах ажлуудыг Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамтайгаа хамтран зохион байгуулдаг. Энэ 4 хөтөлбөрийн хүрээнд чиг үүрэг нь МУЗН-ийн эрх зүйн бодлогын хуульд  тусгагдсан байгаа.

   МУЗН-ийн нэр хүнд, Олон улсын Улаан Загалмайн Хороо, Холбоо бусад орнуудын үндэсний нийгэмлэгүүдийн дунд өсч, улмаар үйл ажиллагааны дэмжлэг туслалцаа төсөл, хөтөлбөр нь өргөжиж, дотоод гадаадын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах зохистой арга хэлбэрийг бий болгож байгаа юм. Мөн эрх зүйн, зохион байгуулалт шинэчлэгдэж, хүмүүнлэгийн ажлын хүрээ, хүртээмж нь өргөжсөөр байгаа билээ. Өнөөдөр Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймаг болон Улаанбаатар Төмөр Зам, Хил Хамгаалах Ерөнхий Газар, Онгой Байдлын Ерөнхий Газруудад салбар дунд шатны хороод байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Тэр дундаа МУЗН-ийн хамгийн чухал үйл ажиллагааны нэг “Амьдрал бэлэглэе Цусаа хандивлая” гэсэн уриан дор явагдаж байгаа сайн дураараа цусаа хандивлах аян юм. Таны нэг удаа бусдад бэлэглэсэн цусаар гурван хүний амийг аварч, цусны хорт хавдар, цусны удамшлын хүнд өвчнөөр шаналсан хүүхдүүд болон аваар осолд орж цус алдсан хүмүүс, хүндрэлтэй төрж байгаа ээжүүд зэрэг олон хүний амь нас цусны донор хэмээх өгөөмөр сайхан сэтгэлт хэн нэгнээс шууд хамаарч байдаг гэж МУЗН-ийн ЕНБД-ын Орлогч Т.Баярчимэг хэлж байсан юм.

   МУЗН-ийн Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд цус цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлхэд цусны донорын эгнээг өргөжүүлхэд хувь нэмэрээ оруулж ажиллах ёстой. Монгол улсын цусны донорын  хууль дээрээ МУЗН-ийн үүргийг заасан байдаг. Энэ хүрээндээ МУЗН Цус сэлбэлт судлалын үндэсний төв Эрүүл мэндийн яамтай хамтраад Цусаа бэлэглэх аяныг зохион байгуулж эхэлсэн. Эрүүл мэндийн сайдын тушаалаар сар болгоны 3 ны өдөр “Амьдрал бэлэглэе Цусаа хандивлая” аяныг зохион байгуулж байгаа. Энэ удаад цус сэлбэлт үндэсний төв, Витафит компани болон Этүгэн анагаах ухааны дээд сургуультай хамтраад цусны нөөц бүрдүүлэх донорын эгнээг өргөжүүлэх арга хэмжээ явж байна. Сүүлийн үед хүмүүс хүний ам аврая сайн үйлсд нэгдэе гээд хамрагдах хүрээ өргөн байна. Цус сэлбэлт судлалын үндэсний төв бол байнгын цусны нөөцийг аривжуулах ёстой байдаг. Тиймээс Сар болгоны 3 ны өдөр  байгууллага хамт олонтой хамтраад компанит ажил зохион байгуулаад гишүүдийнхээ эгнээг өргөжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулдаг.

   Хүмүүнлэгийн хөтөч болсон Улаан загалмайчид нийгэм, хүний сайн сайхны төлөө аливаа шан харамж, ашиг хонжоо хувь хүний аминчхан сонирхлын хүрээнээс ангид байж бусдын сайн сайхны тусын тулд бие сэтгэлээ харамгүй зориулж, ёс суртахууны эрхэм дээд чанарыг баримтлан оюун санаагаа цэгцэлж, бүтээлч санаачлагатайгаар урагшлан ажилласаар байна.

Үзсэн: 2757

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (4)