ОХУ-ын Үндэсний Олимпийн Хороотой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Монголын Үндсэний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон ОХУ-ын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч А.Жуков нар цаашид өргөн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монголын Үндсэний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон ОХУ-ын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч А.Жуков нар цаашид өргөн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд хоёр улсын олимпийн хороо спортын болон техникийн тал дээр туршлага хуваалцах, баг тамирчид болон багш дасгалжуулагчид, экспертүүд харилцан солилцох зэргээр хамтран ажиллах юм. ОХУ-ын ҮОХ-ны Ерөнхийлөгч А.Жуков энэ үеэр хэлэхдээ “ОХУ болон Монгол Улс эртнээс нааш найрсаг харилцаатай, олон талт хамтын ажиллагаа өрнүүлж байсан арвин түүхтэй билээ. Спортын салбар, олимпийн хөдөлгөөнийг илүү өндөр түвшинд хүрэхэд бүх талаар тусалж дэмжин, туршлага солилцон үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Үзсэн: 1719
Tweet