Уран барималч А.Очирболдын бүтээл “Ухамсар” хэмээх хөшөө НҮБ-ын төв байрны өмнө бослоо
Түүний бүтээл нь дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлт, технологийн хэтэрсэн хэрэглээ зэрэг олон асуудлыг хөнджээ.
Монгол Улс НҮБ-ын гишүүн улс болсоор 56 жил болж байна. Ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас уран барималч А.Очирболдын бүтээл “Ухамсар” хэмээх хөшөөг НҮБ-ын төв байрны өмнө босголоо. Монгол уран бүтээлчийн гүн утга санаа бүхий дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлт, технологийн хэтэрсэн хэрэглээ зэрэг олон асуудлыг хөндсөн уг бүтээл нь дэлхийн том гүрнүүд болох Орос, Хятад, Герман зэрэг орны бүтээлтэй зэрэгцэн НҮБ-ын төв байрны талбайд сүндэрлэж байгаа нь энэ юм.
Үзсэн: 2927
Tweet