Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-12-2024
монгол

Шинэ мэдээ

Яруу найрагч Д.Урианхай "Эдүгээ цагийн Азийн тэргүүн найрагч” шагналын эзнээр тодорлоо


Densmaa 2017-11-06 06:11

Азийн соёлын сангаас энэхүү шагналыг санаачилсан бөгөөд Азид тэргүүлэх яруу найрагтай гэж үзсэн Хятад, Япон, Монгол, Ираны найрагчдаас тус бүр нэг хүнийг сонгон, өрсөлдүүлсэн байна.

    Монголын нэрт соён гэгээрүү­лэгч, зохиолч, яруу найрагч Д.Урианхай "Эдүгээ цагийн Азийн тэргүүн найрагч” хэ­мээх шагналын анх­ны эзнээр тодорчээ. БНСУ-ын Сөүл хотод төвтэй Азийн соёлын сангаас энэхүү шагналыг санаачилсан бөгөөд Азид тэргүүлэх яруу найрагтай гэж үзсэн Хятад, Япон, Монгол, Ираны найрагчдаас тус бүр нэг хүнийг сонгон, өрсөлдүүлсэн байна. Тэд Монголоос Д.Урианхай гуайн бүтээлийг сонгож, мэргэжлийн судлаач шүүмжлэгчдээр зохиол бүтээлийнх нь талаар өгүүлэл, шүүмж бичүүлэн хүлээж аваад, тухай бүрт нь англи, солонгосоор орчуулан, шүүгчдэд хүргүүлж байсан байна. Сон­гогдсон дөрвөн яруу найрагчаас англи, франц, солонгосын шүүгчдийн 100 хувийн саналаар Монголын их соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Д.Урианхай нь "Эдүгээ цагийн Азийн тэргүүн найрагч”-аар шалгарчээ.

 

Үзсэн: 2656

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна