“Бизнес эрхлэх нь 2018”: Монгол бизнесийн орчноо бэхжүүлсэн
Монгол улс 190 орноос 64-р байрт орсон бол жагсаалтыг Шинэ Зеланд, Сингапур, Дани улсууд тэргүүлсэн байна
Жижиг дунд үйлдвэрүүдэд зээл авах боломжийг нэмэгдүүлж, хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлийн шинэчлэх замаар Монгол Улс бизнесийн орчноо бэхжүүлсэн гэж Дэлхийн Банк Группын “Бизнес эрхлэх нь” буюу Doing Business тайланд дурджээ. Тус тайланг Дэлхийн Банк Группээс жил бүр шинэчлэн гаргадаг бөгөөд бизнес хийхэд тааламжтай нөхцөлөөр нь орнуудыг жагсаадаг юм. Энэ жил Монгол улс 190 орноос 64-р байрт орсон бол жагсаалтыг Шинэ Зеланд, Сингапур, Дани улсууд тэргүүлсэн байна. Дэлхийн Банк Группын гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) Хууль зүй, дотоод хэргийн яам, Төв банк, Монголын банкуудын холбоо болон холбогдох бусад байгууллагууд хамтран Монголын ЖДҮ-ийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлыг 2013 оноос эрчимтэй хийж “Хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэлсний дүнд Монголын жижиг дунд бизнесүүдэд тулгардаг томоохон бэрхшээл болон зээлийн барьцааны асуудлыг шийдвэрлэж чадсан байна. Өнөөдрийн байдлаар барьцааны 90,000 орчим мэдэгдэл бүртгэснээс 38 хувь нь тоног төхөөрөмж, 24 хувь нь мал, 5.4 хувь нь дансны авлага, 2.0 хувь нь автомашин байгаа юм. ОУСК-аас уг төслийн анхан шатны үр дүн сайн байгаад баяртай байгаа хэмээн мэдэгдээд байгаа юм.
Үзсэн: 1676
Tweet