Монгол Хүүхэд - Ой тогтоолтын спортын дэлхийн рекордыг эзэмшигч Б.Хангал
Оюуны спортоор Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа олон арван хүүхдүүдийн төлөөлөл болгож энэ удаад Баттөрийн Хангалыг онцоллоо.
Ирээдүйд эх орныхоо бахархал нь болсон энэ цагийн бахдам амжилтын эздийг танилцуулдаг “Монгол хүүхэд” цувралын шинэ дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаарт Ой тогтоолтын спортын дэлхийн рекордыг эзэмшигч “Эрхэт- Эрдэм “сургуулийн 8-р ангийн сурагч Баттөрийн Хангал оролцож байна.
Манай улс АНУ, Швед, Их Британи, БНХАУ, Энэтхэг, Тайван, Турк, Малайз, БНСУ зэрэг улсын оюуны спортын 43 тэмцээнд оролцож,612 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосон байна.
Оюуны спортоор Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа олон арван хүүхдүүдийн төлөөлөл болгож энэ удаад Баттөрийн Хангалыг онцоллоо. Тэрээр хоёр жилийн өмнөөс эхлэн ой тогтоолтын спортоор хичээллэж эхлээд олон улсын уралдаан тэмцээнд удаа дараа амжилт гаргасан юм. Б.Хангал өөрийгөө хөгжүүлж ой тогтоолтоо сайжруулж, мэдлэг чадвартай болох зорилгоор нэг жилийн сургалтанд хамрагдсанаар ой тогтоолтын спортод анх хөл тавьсан байна.
Б.Хангал 2015 онд Туркийн Анкара хотод болсон цээж бодолтын олон улсын тэмцээнээс цом, нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. Өнгөрөгч 8-р сард Хонконгт болсон Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээнд оролцоод ирлээ. Тус тэмцээнд 11 улсын нийт 160 тамирчин оролцсон харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдсөн байна. Ази тивийн аварга шалгаруулах энэ тэмцээнээс Б.Хангал хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн юм. Арван хоёрхон насандаа чамгүй амжилтын эзэн болоод байгаа түүнийг сонсогч та бүхэнтэй уулзуулъя.
Б. Хангал: Анх цээж бодолтоор хичээллэхэд аав ээж маань зөвлөж байсан. Сүүлийн тэмцээнд 11 улсын 160 тамирчин оролцсон. Хамгийн өрсөлдөөнтэй нь хятад улсын тамирчид. Тэд бүтэн жилийн хугацаанд тасралтгүй бэлтгэдэг. Харин манай улсын тамирчид тэмцээн хэлэхээс нэг сарын хугацаанд бэлтгэдэг. Ой тогтоолтын спортоор хичээллэснээр аливаа зүйлийг өөр өнцгөөс хардаг болсон. Анх математикийн хичээл дээр томъёогоо механикаар цээжилдэг байсан бол одоо заасан хичээлийг ахин мартахгүй болсон. Амжилт гаргасан сүүлийн тэмцээн бол Азийн аварга шалгаруулах тэмцээн. Тэмцээн бол нийт 10-н төрөлтэй. Би арван төрлийн 4-т нь оролцож медаль авсан. Нийлбэр дүн гэж бий. Түүнд 2-р байрт шалгарч мөнгөн медаль хүртсэн. Саяны тэмцээнд Имэжс буюу зураг гэдэг төрлийг 5-н минутын хугацаанд хэн нь хамгийн их зураг цээжлэх вэ? гэдэг тэмцээнээр дэлхийн рекордыг эвдсэн. Ямар ч хамаагүй бодит зураг байвал болно гэсэн үг. Миний хувьд 266 зураг цээжилсэн. Цаасан дээр 9-н хуудас өгнө түүнийг таван минутын хугацаанд цээжлэх ёстой. Энэ жил анх удаа зохиогдож байгаа. Өмнө нь хийсвэр зураг өгдөг байсан. Үүнийг шинэчлээд бодит зураг болгосон. Өмнө Солонгост болсон тэмцээнд энэ төрлөөр рекордыг нь эвдэж байсан. Түүнийг сая бас эвдсэн. 5–н минутанд 190-ыг цээжилж байсан. Хүн хошин байдлаар төсөөлөхөөр юмыг мартдаггүй. Манай арга юмыг хошин байдлаар төсөөлөх арга гэсэн үг. Бүр гүнзгийрээд ирэхээр хошин байдлаар биш зүгээр санадаг болдог. Би гурван жилийн өмнө байснаасаа илүү нийтэч болсон. Медальгүй ирсэн ч гэсэн ээж аав маань угтаад л авдаг. Манай багшийн нэг гоё үг байдаг. Ямар нэгэн зүйлийг ял юм шиг битгий бодож хий. Тэмцээний төрөл хэлэхээр яаж хийхийг багш маань зааж өгдөг. Одоо 12-р сард болох дэлхийн аваргадаа бэлдэнэ. Тэмцээнээс өмнө нэг нарын хугацаанд бэлтгэл хийж эхэлдэг. Анхны тэмцээн гэвэл Туркид болсон цээж бодолтын тэмцээн. Мөнгөн медаль цомтой ирж байсан. Анхны олон улсын медаль авчихлаар цаашаа тэгээд шууд зүтгэе гэж боддог юм байна лээ. Улсаас бол ямар ч дэмжлэг байдаггүй. 16 оны Оюуны олимпоос хүрэл медаль хүртэхэд Засгийн газрыг жуух бичгээр шагнасан. Одоо цаашид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд имэж гэдэг төрөлдөө амжилтаа ахиулж рекордоо эвдэнэ. Миний хувийн амжилт бол 5-н минутанд 330 зураг цээжилж байсан.
Нэг дор олон дүрс тогтооход авьяас гэхээсээ илүүтэй арга техник хэрэгтэй. Хамгийн гол нь тухайн аргыг сурч өөрийн болгож эзэмших нь чухал. Мэдээж үүний тулд их хөдөлмөрлөх хэрэгтэй гэлээ. Хангал ирээдүйд ой тогтоолтын спортоор амжилтаа ахиулахаас гадна компьютер, техникийн чиглэлээр мэргэжил эзэмших зорилгыг өмнөө тавьжээ.
Энэ зорилгоо биелүүлэхийн тулд одоо ч хичээж байна. Хичээлээ сайн хийж амжилттай суралцаж чадвал ээж аавдаа тусалж байна гэсэн үг. Тиймээс өдөр бүр хичээл зүтгэлтэй сайн сурах хэрэгтэй. Чөлөөт цаг гэж бараг байхгүй. Долоо хоногийн 7 өдөр сургууль дээрээ өнждөг. Ойрын үед сургуулиас зохион явуулж байгаа олимпиадад оролцож байна. Үе тэнгийнхэн маань чөлөөт цагаа үе бүтээлтэй өнгөрүүлж суралцахад ихэнх цагаа зарцуулаасай гэж Хангал хүү ярьж байна.
Хангал: Манай анги 10-н хүүхэдтэй. Тэмцээнд 7-н нь ордог. Хоёр нь тоглодоггүй. Ээж нь юу гэж захидаг вэ? Хичээлээ сайн хийгээрэй. Намайг сайн сурвал дүүг сайн сурна гэдэг. Багш гадаадын тэмцээнд орохоороо багаараа ялахаар Монгол, Монгол илүү гэсэн уриаг хэлдэг. Монгол хамгийн шилдэг гэсэн утгатай. Цаашид шилдэг нь байна гэж боддог. Дэлхийн ямар ч хүнээс ялгарахын тулд монгол ёс заншлаа сайн мэддэг байх ёстой. Мөн урлаг соёлоосоо суралцаж үзүүлэх хэрэгтэй. Хөөмийлөх ч юм уу. Бид монгол гэдгээ монгол бичгээрээ батална. Тиймээс хэл соёлоо сайн судлах учиртай. Суръя гэвэл морин хуур нь илүү сайхан санагддаг. Манай хамаатныхан олон жижиг хүүхэдтэй. Тэд намайг дүү нартаа өөрийнхөө сурсан мэдсэний зааж өгөөрэй гэж хэлдэг. Оюуны спорт хүний сэтгэлгээг хөгжүүлэхээс гадна илүү тэвчээртэй болгодог. Өмнө нь нэг цаг ч сууж чаддаггүй байсан. Одоо бол дор хаяж гурван цаг сууна. Энэ хооронд ганцхан ус ууж болдог. Анхаарлаа сайн төвлөрүүлэх ёстой. Анхаарал төвлөрөхгүй бол нүдний хараа гүйцэхгүй. Нэг цифр алгасах юм бол тухайн мөрийг шууд оноогоо алддаг . Чихний хаалтаа зүүгээд. Бид үзэг ашиглана. Үзгээрээ цээжилж байгаа цифрүүд дээрээ дарж явдаг. Амжилт хүсье. Үе тэнгийнхэндээ хандаж юу хэлмээр байна. Зорьсон зүйлдээ тууштай байгаарай. Багш нартаа хандаж хэлэхэд бэлтгэж байгаа хүүхдүүдээ мундаг болгоорой ажлын өндөр амжилт хүсье.
Ой тогтоолтын спортоор хэн ч амжилт гаргах бүрэн боломжтой юм. Учир нь өнөөдрийн байдлаар тус спортын шилдэг тамирчид төрөлхийн гайхамшигтай ой тогтоолттой байсан гэдгийг хэн ч нотолж чадаагүй байгаа юм. Тодорхой техник чадваруудыг эзэмшиж өндөр түвшний бэлтгэл сургуулилалт хийсний үр дүнд өөрсдийн чадварыг хөгжүүлж энэхүү спортын оргилд хүрсэн олон хүүхэд Монголд бий. Тэдний нэг нь манай нэвтрүүлгийн оролцогч “Эрхэт-Эрдэм” сургуулийн 8-р ангийн сурагч Баттөрийн Хангал юм.
“Монгол хүүхэд” цувралын эхний дугаарт Ой тогтоолтын спортын дэлхийн рекордыг эзэмшигч “Эрхэт-Эрдэм“ сургуулийн 8-р ангийн сурагч Баттөрийн Хангал уригдан оролцлоо.
Үзсэн: 2139
Tweet