Өвлийн олимпын нээлтэд “Монгол Туургатан” театрынхан оролцоно
БНСУ-ын Кангвон мужийн Пёнгчан хотод ирэх 2018 оны хоёрдугаар сарын 2-оос 25-ны өдрүүдэд 23 дахь удаагийн Өвлийн олимп болно
Монголын уран бүтээлчид 2018 оны Пёнгчаны Өвлийн олимпод уран бүтээлээ өргөх болжээ. БНСУ-ын Кангвон мужийн Пёнгчан хотод ирэх 2018 оны хоёрдугаар сарын 2-оос 25-ны өдрүүдэд 23 дахь удаагийн Өвлийн олимп болно. Пёнгчаны Өвлийн олимпод дэлхийн 95 орон оролцох юм. 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр болох нээлтийн ёслолын үеэр гадаадын улс орнуудын уран бүтээлчдийн тоглолт болох юм байна. Энэ үеэр Төв аймгийн “Монгол туургатан” театраас 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчид Кангвон мужид тоглох болжээ. Пёнгчаны Өвлийн олимпод Төв аймгаас Борнуур сумын харьяат цанын улсын шигшээ багийн тамирчин Ч.Отгонцэцэг, биатлоны төрлөөр Борнуур сумын тамирчин Д.Оюунчимэг нар хурд хүчээ сорин өрсөлдөх юм байна.
Үзсэн: 1821
Tweet